
ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын төв нь иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчил, гал түймэр, гамшиг осол, эмнэлгийн яаралтай тусламжийн дуудлагын утаснуудад нийт 3128034 удаа залгаж холбогдсоноос 102 дугаарт 1576468, 103 дугаарт 1283914, 101 болон 105 дугаарт 267652 удаа холбогдож, нийт 755433 дуудлагыг шийдвэрлэсэн байна.
102 тусгай дугаарын утсанд 2013 онд иргэд, байгууллагаас нийт 1708351 удаагийн хандалтаас 92.3 хувьд нь хариу өгсний 77.8 хувьд нь шууд, 14.5 хувьд нь хүлээлгийн горимоос холбогдсон байна. Мөн гэмт хэрэг, хэв журмын зөрчлийн 516221 мэдээлэл хүлээн авч, Жижүүрийн шуурхай удирдлага зохицуулалтын төв, нутаг дэвсгэрийн цагдаагийн хэлтсүүдэд дамжуулж ажиллажээ.