УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа бөгөөд энэ асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэх юм байна. Тодруулбал, УИХ нийт найман байнгын хороотой бөгөөд Төсвийн байнгын хорооны даргаас бусад дарга нарыг сэлгэсэн. Гэтэл Төсвийн байнгын хорооны даргын асуудлыг ганцааранг нь хэлэлцэхгүй үлдээсэн юм.
УИХ-ын даргын зөвлөл баасан гариг бүр хуралдаж, ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталдаг уламжлалтай. Гэвч энэ долоо хоногт буюу өнөөдөр хуралдах байсан УИХ-ын даргын зөвлөл хуралдсангүй. Төсвийн байнгын хорооны даргын асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэж, Ц.Даваасүрэн хэвээр үлдээх эсэх нь тодорхой болох юм байна.