
Барилгын компаниудыг иргэдийг залилж, квадрат метр дутуу олгосон талаар ШӨХТГ-т хандаж иргэдээс цөөнгүй гомдол ирсэн байна. Түүний мөрөөр Барилга хот байгуулалтын яам болон ШӨХТГ, Стандартчилал хэмжилзүйн төвтэй хамтран орон сууцны метр квадратад шалгалт хийж байгаа юм байна. Одоогоор дээрх зөрчилтэй 40 компанийг шалгаж буй бөгөөд иргэдийг хамгийн их хохироосон барилгын компаниар “Тайгам Алтай” компани тодроод байгаа аж. Тус байгууллагын барьсан Алтай хотхонд метр квадратын зөрчил их гарсан байна. Мөн Khansvill хотхоны байруудад метр квадратын зөрчил багагүй илэрсэн байна. Барилгын компаниуд дээр аргаар нийтдээ 1,5 тэрбумын хохирлыг иргэдэд учруулсан гэдгийг шалгалтынхан хэллээ.
О.САР