
“Алтанхүүгийн дүү Бурмаа ахыг нь "алуурчин" гэж доромжилсон гээд хохирогчийн эгч Хандсүрэнд эрүү үүсгэн шалгаж өгнө үү гээд Чингэлтэй дүүргийн цагдаад ханджээ. Чингэлтэй дүүргийн цагдаа дээр иргэн Хандсүрэнг дуудаж байцаасан.
Ийм хөгийн юм байх гэж… Үнэндээ бол санаа сэтгэл нь цочрон давчидсан хүмүүс үхлүүт хэвтэх хөөрхий дүүгээ хараад "Муу алуурчин дүүг минь ямар болгосныг та нар хараач" гэж хэлсэн байдаг. Харин ч тэгж хэлэх багадана биз. Та бүхэн энэ зүйлд өөрийн гэсэн дүгнэлтээ хийнэ биз ээ. Би хувьдаа үнэхээр дургүй хүрч байна. Дүүгийнх нь алтан амийг авч одох нь багадаа юу? Одоо харин ч цагдаа шүүхэд дуудан дарамтлах нь дутаа юу даа” гэсэн байна.