БНСУ-д эмчлүүлж буй МАХН-ын дарга Н.Энхбаярын бие сайжирчээ. Хараахан Монголд ирээгүй байгаа ч энэ сард товлогдсон Их хуралдаа оролцож мэдэх аж. Саяхан буюу өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-нд Шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар Н.Энхбаяр даргыг очиж эргэсэн гэх мэдээлэл байна.
Мөн МАХН-ын дарга Н.Энхбаярын бие сайжирсан нь намынхаа эсрэг ажиллаж байсан гишүүдийг нь сандаргах болсон төдийгүй Ардчилсан нам, МАН-ын томчууд ч жийрхэн айж эхэлсэн тухай мэдээлэл чих дэлслээ. Үүнийг улстөрийн хүрээнийхэн ч үгүйсгэхгүй байна.
Хэсэг хугацаанд улстөрийн амьдралаас хөндий байж, намынхаа удирдах төвшинийхэнд үүрэг өгч, хилийн чанадаас улстөрийн нүүдэл хийж суусан Н.Энхбаяр удахгүй улстөрд эргэн ирэх бололтой.