Төгрөгийн ханш бага зэрэг чангарчээ

Хуучирсан мэдээ: 2014.01.03-нд нийтлэгдсэн

Төгрөгийн ханш бага зэрэг чангарчээ

Өнгөрсөн арванхоёрдугаар сард төгрөг ам.долларын эсрэг дөрөв орчим хувиар, юанийн эсрэг 5.9 хувиар чангарсан юм. Энэ хугацаанд юанийн ам.доллартай харьцах ханш харьцангүй тогтвортой буюу 6.07-ийн түвшинд хадгалагдаж байв. Энэ нь төгрөгийн ханшийн хөдөлгөөн бодитой болохыг харуулж байгаа юм. Харин 2013-2014 онд шилжих долоо хоногт төгрөгийн юаньтай харьцах ханш эргээд гурван хувь давж сулраад байна. Үүнийг юанийн ханш олон улсын валютын зах зээл дээр чангарсантай холбон харж болохоор байгаа юм. Учир нь энэ хугацаанд юанийн ам.доллартай харьцах ханш сүүлийн 20 жилийн хамгийн чанга болох 6.05-ын түвшинд хүрээд байна. Харин БНХАУ-ын хувьд олон улсын валютын зах зээлд илүү нээлттэй оролцох сонирхолтой байгаа аж. Энэ нь юанийн ханшид нөлөөлөхүйц эерэг хүлээлтийг давхар бий болгож байгаа юм.

О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж