Тухайлбал, Шилэн дансны тухай хуулийн зорилго нь төсвөөс санхүүжих аливаа байгууллагын нягтлан бодох бүртгэл, тайлан тооцоо нь ил болгох, хэн хэдий хэмжээний мөнгийг чухам юунд зарцуулав гэдгийг тухайн байгууллага өөрийн сайт болон интернэтэд дэлгэснээр сонирхсон хүн бүхэн орж үзэх боломж бүрдүүлэх тухай аж. Мөн төсвийн болоод орон нутгийн өмчөөс санхүүждэг байгуулагуудаас гадна төрийн өмчийн оролцоотой аж ахуйн болон улсын үйлдвэрийн газруудын төсөв санхүү ил тод болох бөгөөд энэ нь үр ашиггүй зардал, маргаан, шахааны бизнес зэрэг сөрөг үр дагаваруудаас зайлсхийх чухал алхам юм.
Хэлэлцүүлгийн талаар болоод хуулийн төслүүдийн талаарх дэлгэрэнгүйг удахгүй хүргэх болно.