Ингээд байгаль орчны үнэлгээнүүдийг шинжилж үзсэн бөгөөд үүнд багтсан мэдээлэл нь иж бүрэн биш, иргэд хэрэгцээтэй чухал мэдээллийг олж авах боломжгүй гэж дүгнэсэн байна.
Ингээд байгаль орчны нөлөөллийн тайлангийн агуулга нь иргэдэд ойлгомжжгүй, иж бүрэн бус байгаа учраас байгаль орчны асуудлаас гадна эрүүл мэнд, нийгмйн нөлөөлөл, түүнийг бууруулах арга хэмжээг тусгах, уул уурхайд оролцогч талуудын хооронд үүсч болзошгүй зөрчил, маргаан, түүнийг шийдвэрлэх арга замыг тусгах зэрэг зөвлөмжийг гаргажээ. Мөн иргэдэд хамаарах, хэрэгцээтэй чухал мэдээллийг багтаасан хураангуй тайланг үнэлгээний компани хийж, орон нутгийн удирдлагаар дамжуулан тараах зэрэг аргаар тайлангийн мэдээллийг энгийн ойлгомжтойгоор хүргэх, ил тод хүртээмжтэй тараах саналууд гаргасан байна.