МҮХАҮТ-аас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг шалгаруулан, шилдгийн шилдгээр өргөмжилдөг “ENTREPRENEUR-2013” ёслолын ажиллагаа 17 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж Голомт банк энэхүү арга хэмжээний хамгийн нэр хүндтэй буюу “КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА”-аар тодорлоо.
“Сайн сайхныг санхүүжүүлнэ” уриатай Голомт банк 2013 онд:
- Монгол өрх бүрийн голомтоо бадраах их үйлсэд нэр төртэйгээр оролцож 8500 өрхөд банкны системийн хэмжээнд хамгийн их буюу нийт 340 тэрбум төгрөгийн зээлийг олгосон;
- Монгол брэнд бий болгохын төлөө ажиллаж жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжин “Чингис бонд”-ын хөнгөлөлттэй зээлийг дамжуулан олгож эхэлсэн;
- Эх орны ирээдүй болсон оюутан залуусаа дэмжих хөтөлбөрийг 11 жил тасралтгүй хэрэгжүүлж, уг хөтөлбөрийн хүрээнд 700 гаруй сая төгрөгийн тэтгэлэг олгосон;
- Спорт, соёл урлагийн салбарыг тууштай дэмжин ажиллаж, Монгол Улсын Морин хуурын чуулгын албан ёсны түншээр хамтран ажилласан;
- Байгаль орчноо хайрлан хамгаалах уриалгыг дэвшүүлж, “Нүүрстөрөгч ялгаруулдаггүй-Цахим банк” санаачилгыг хэрэгжүүлсэн зэрэг онцлох олон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн нь уг нэр хүндтэй шагналын эзэн болох үндэслэл болсон байна.
Дашрамд онцлоход 2013 онд Голомт банкны нийт актив 40 хувь, ашигт ажиллагаа 60 хувиар өссөнөөр банк санхүүгийн зах зээлд Голомт банк тэргүүлэх байр сууриа баттай хадгалж чадсан бөгөөд дэлхийн банк санхүүгийн салбарын нэр хүндийн жинлүүр болсон Global Finance сэтгүүлээс, Голомт банкыг 2013 оны “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БАНК” болон “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ ИНТЕРНЭТ БАНК” болохыг тус тус батламжлаад байна.