Болжморууд: Олуулаа нэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2014.01.03-нд нийтлэгдсэн

Болжморууд: Олуулаа нэгдэж байна

Болжморууд: Олуулаа нэгдэж байна

Шинэ оны дараа бүх нийтийн амралтын өдрийн дараах ажлын өдөр жиргээчид идэвхитэй байв. Танхай эмээ нэрээр жиргэдэг болжмор шинэ оны өмнө олны өмнө ил гарна гэсэн боловч багтай гарсан нь жиргээчдийн ярианы сэдэв байлаа. Учир нь улстөрч, төрийн түшээдийг зураг, үгээр элэглэн шүүмжилдэг учраас твиттер хуудаст хамгийн олон дагагчтай нь. Танхай эмээ нэрний ард хэн байгаа, эмэгтэй юу, эрэгтэй юу гээд олон жиргээчдийн сонирхолыг татдаг ч түүний шүүмжлэл цагаа олсон “бүтээл” байдаг. Тиймээс ч шинэ оны босгон дээр Танхай эмээ олон нийтийн өмнө ил гарна гэдэг нь олон нийтэд сонирхолтой байсан бөгөөд баг зүүсэн эмэгтэй хүн Танхай эмээ гэж өөрийгөө танилцуулсан нь жиргээчдийн ярианы сэдэв болж байлаа.

Дараагийн сэдэв Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж он солигдох мөчид ард түмэндээ хандан үг хэлдэг уламжлалаа эвдэн, энэ удаад 32-ын тойрогт байдаг н.Очирбат хэмээх айлын гэрээс ард түмэнтэйгээ мэндчилсэн юм. Ерөнхийлөгчийн сонгож авсан айл нь 11 хүүхэд, 61 ач зээтэй өнөр өтгөн айл өрх байжээ. Энэ талаар жиргээчид, С.Эрдэнэболд @erdenebold “Erunhiilugchiin mendchilgee helsen ail. Ochirbat guainh 11 huuhed 61 ach zeetei unur utgun ail. 32-n toirogt baidag”

-T.Naran ‏@Naran_t. Энэ гэр яг өөрсдийнх нь амьдардаг гэр мен vv?

-Enkh-Amgalan ‏@EAmgalan.  хэн ч гэсэн ерөнхийлөгч нь ирж улс даяар мэндчилэх гэж байхад гэрийхээ өнгийг байдгаараа засна шүү дээ. Сайхан зүйл бас бий шүү

-Tamir Erdene-Ochir ‏@E__Tamir.  mongol ail tseveehen amidarch boldogui bolson tsag ye bnoo. Zaaval muuhai bohir bh yostoi ain

-С.Эрдэнэболд ‏@erdenebold. энэ айлыг яг өчигдөр нь сонгосон юм. Бүх юм нь оригоороо. Чи итгэхгүй бол хамт очиж үзэж болно шүү. 🙂

Үүний дараа “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн энэ удаагийн зочин Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав гуй оролцсон талаар жиргэцгээлээ. Учир нь тус нэвтрүүлэг Монголын түүхэнд өөрийн хувь нэмрээ оруулсан, гавьяатай хүмүүсийг онцолдог юм. Цахим ертөнцөд Г.Хайдав гауйд туслах  хөдөлгөөн байгуулагдсан байсан юм. Нэгэн жиргээчийн хэлснээр, Г.Хайдав гуйн нэвтүүлгийг  үзээд та бүхэнд ямар сэтгэгдэл үлдэв? Хэрэв та бүхэн анзаарсан бол Г.Хайдав гуай маань одоогоор өөрийн байргүй байгаагаа цухас дурдсан. Нэвтрүүлгийн хамт олноос Г.Хайдав гуайг байртай болгох "Онлайн хөдөлгөөн" санаачилвал хэр дэмжигдэх бол хэмээн санал асуулга хүртэл явсан байсан юм. Энэ талаар жиргээчид,

-buyanaa nemeh ‏@buyanaas. Хайдав гуайн нэвтрүүлгийг үзээд их уярав, бас их зүйл бодогдлоо. Амьдралын үнэт зүйл юу вэ? гэж.Баярлалаа.

-bambar39 ‏@Bambar39.  onoodriig xvrtel orlstson xvn bvxen erxem bsan zvgeer l yriag ni sonsood baimar negiig boddog xvmvvst 2boddogduulsan newtrvvleg

-Tovuu ‏@PTVDRJ.  энэ нэвтруулэг хүнд нэг юм бодогдхуйц даацтай бутээл болжээ. Амьдралын утга учир юу вэ? Бодмоор…

-D.Otgonbaatar ‏@mglbluesky. 
Хорвоогийн түмэн өнгөн дунд өөрийнхөөрөө байх, хүнээрээ үлдэх,эр хүний тэсвэр тэвчээр, тэмүүллийн тухай сайхан нэвтрүүлэг болжээ

-Bat-Osor Nergvi ‏@Osoroo_ntv.
  маш гоё нэвтрүүлэг болсон Хайдав гуайн нэвтрүүлэг уран бүтээлийн өндөр амжилт хүсэе

-Khangai Enkhbayar ‏@Hangaismam
. Норовбанзад гуай байсан бол 100 эрхэмийн хамгийн ТОД "ОД" нь байх байлаа.Бидний үеийн залуус азгүй юмдаа.

-Amaa ‏@M_Amgalanbaatar.  Хайдав гуай орсон MОНГОЛ ТУЛГАТНЫ 100 эрхэм гайхалтай нэвтрүүлэг болжээ. Баяраллаа

-Boldsaikhan Bundan @Boldsaikhan_dr.
 Хаидав: алдар нэр, шагнал, саихан зүс бүгд л зүүд зэрэглээ мэт хоосон гэдгииг дахин сануулсан гашуун хатуу нэвтрүүтэг болж

Шинэ оны шинэхэн жиргээ сайхан мэдээгээр дүүрэн байлаа. Олон дагагчтай жиргээч Танхай эмээ, олуулаа болохыг уриалсан Ерөнхийлөгчийн мэндчилгээ, олуулаа тусалж, хөгжих сэтгэлийг төрүүлсэн “Монгол тулгатаны 100 эрхэм” нэвтрүүлэгүүд шинэ оны эхний өдрийн жиргээнд баяр нэмэв. Харин шинэ оны гуравдахь өдөр болжморууд юуг онцлох бол.

Тоймлосон: Цахим Болжмор
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж