Ажил, цаг хоёрын ашигтай зохицлыг олоорой

Хуучирсан мэдээ: 2010.03.07-нд нийтлэгдсэн

Ажил, цаг хоёрын ашигтай зохицлыг олоорой

Германчуудын заншлаар цагийг тооцох нь “гажиг” зуршил огтхон ч биш. Харин ч бүр хэзээ, хаана, юуг хэмээн нарийн тодорхойл.  Мэдээж , энэ тулгалт биш шүү. Гэхдээ та амьдралдаа хэрэгжүүлээд  эхэлбэл өдрийн хэдэн цагийг  уран бүтээлд, хэдийг урсгал ажилд, хэдийг нь тооцоо, уулзалт, хэлэлцээрт зарцуулахаа төлөвлөж байгаагүй нь алдаа байсныг ойлгох болно.

Ямар ч туйлшралгүй. Аливаад хэтрүүлэг илүүц байдгийн адил ажил хэргээ бүр минут секундээр төлөвлөх  гэж зүтгэх хэрэггүй. Хэт нарийвчлал  таныг стресст л оруулах болно.

Таван цаг энэ бага уу их үү. Хангалттай. Өдрийн ажлаа зөвхөн таван цагаар л төлөвлө.  Харин үлдсэн гурвыг нь нөөцөнд үлдээ. Чухал ажил  гэнэтхэн л гараад ирэх тохиолдол бишгүй л байдаг.   

Муу зуршил. Түүнтэй бол тэмц. Ажлын өдрийг сонин гарчиглах, е-mail шалгах, кофе уухаар эхлээд хэрэггүй гэж зөвлөх байна. Энэ тийм хэцүү зүйл биш биз дээ. Гадас цохихтой л адил амархан асуудал.

Хэн амжихгүй байна тэр хожимдсон. Ажлын өдөр дууслаа. Ямар нэгэн зүйлийг
хийж амжсангүй. Тэгвэл та яах вэ. Маргааш өглөө нь хамгийн түрүүнд хийж дуусга.

Чухал ажил. Та хамгийн чухал ажлаа хамгийн түрүүнд хий. Залхуурах нь ганц таны ч сул тал биш юм шүү. Бүгд л залхуурдаг. Үүний илрэл нь хөнгөн ажлыг хамгийн түрүүнд  шүүрч авдаг зуршил. Гол нь  үүнийг  өөр нэгэн зуршлаар сольчих. Юу гэвэл хүнд ажлыг эхэнд нь, хөнгөнийг нь хамгийн сүүлд үлдээ.  
Өглөө эрт тусмаа сайн. Чухалд тооцсон ажлаа тухайн өдрийн эхний хагаст амжуулж орхи. Та  байгалаас заяачихсан өөрийн био хэмнэлийг  “мэхлэх” гээд хэрэггүй. Ямар ч хүн ажлын өдрийн эхний гурван цаг буюу өглөөний 8-11 цагийн хооронд хамгийн их эрч хүчтэй байдаг. Энэ л алтан агшинд бүгдийг биш гэхэд талаас илүүг нь “гараас гаргах”-ыг хичээгээрэй.  

Өөрийгөө битгий хуур. Ширээн дээр хөглөрөх бичиг цаасыг эмхэлж “нууснаар” таны ажил багасаад хөнгөрчихгүй нь мэдээж шүү.  

Ашигтай цонх. Гэнэт зав  цаг гараад ирвэл түүнийг  салхинд хийсгэх гэж яарах хэрэггүй. Түүн шиг амархан зүйл гэж хаа байхав.  Түүний оронд хойш нь тавьсан аль нэг ажлыг амжуул.   

Ачааллаа нэмэгдүүл. Урсгал болон цаг нь  арай тулчихаагүй ажлыг зоригтой шүүрээд ав. Хожим аминд орох биш үү.

Нарийн мэргэжлийн хүмүүст итгэ. Хуулийн нарийн мэдлэг шаардсан асуудал таны ажилд  багагүй тохиолддог. Энэ үед тэдний тусламжийг авахаас  цааргалах хэрэггүй. Тэд таны  алтан цагийг багагүй хэмнэж өгнө.  
Би чамд, дараа нь чи надад. Таны хувьд онц чухал биш ажлыг танд хэрэгтэй хэн нэгэн хийж өгөхийг хүсвэл хүсэлтийг нь хүлээгээд ав. Дараагийн удаад таны ээлж  ирэх л болно.

“Үгүй” гэж хэлж сур. Таны цагийг дэмий үрэх ажлаас хэн нэгнийг гомдоолгүй эвтэйхэн татгалз. Тал зассан, уучлал хүссэн өнгөөр “үгүй” гэдэг санааг ойлгуулж болно шүү дээ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж