
Энэ сарын 1-ний өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол, мөрөн, нууранд битүү мөсөн бүрхүүл тогтож мөс улам зузаарч, жижиг голууд ёроолдоо хүртэл хөлджээ. Гэхдээ томоохон голууд болох Сэлэнгэ, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн зэрэг голын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа аж. Энэ нь 2013 оны мөн үе болон олон жилийн дунджаас 20-40 см нимгэн байгаа бөгөөд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа юм байна. Тиймээс ард иргэдийг цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхээс татгалзаж, мөс цөмрөх аюулаас болгоомжлохыг онцгойлон анхааруулж байгаа юм.
О.САРНАЙ