Дэлхийн хамгийн их ашиг орлоготой киногоор "Төмөр хүн-3" цуврал шалгарчээ. "Box Office Mojo" онлайн сайтын мэдээллээр Холливудын жүжигчин Роберт Даунигийн гол дүрд нь тоглосон "Төмөр хүн-3" кино нийт 1.2 тэрбум ам.долларын орлогыг олжээ. Харин удаах байранд "Сарыг хулгайлах төлөвлөгөө-2" хүүхэлдэйн кино 918 сая ам.долларын ашигтайгаар орсон бол гуравдугаарт "Өлсгөлөн тоглоом-2" кино 795 сая ам.долларын ашигтайгаар удаалжээ.
О.САР