Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сангаас “Р.Чойномын нүүрний хэв” хэмээх бүтээл гаргажээ. Төрийн соёрхолт яруу найрагч Р.Чойномыг бие барахад нь түүний нүүрний хэвийг авч хадгалсан байжээ. Гэвч Р.Чойномын нүүрний хэв хадгалагдаж байсан газраасаа алдагдсан байна. Харин “Өд” сангийнхан түүний араас уйгагүй хөөцөлдөж, найман жил хайсны эцэст 2003 оны хавар урлаг, уран зохиолд хайртай хүмүүсийн дэмжлэгтэйгээр тэрхүү нүүрний хэвийг олж, хамгаалалтад авсан байжээ. Ийнхүү түүний нүүрний хэвийг урлагийн бүтээл болгохоор шийдвэрлэж, Р.Чойномын нүүрний хэвтэй холбоотой сонин дурсамж, эрэл хайгуул хэрхэн явагдаж байсан тухай түүх, дурсамжийг агуулсан нэгэн сонирхолтой ном бэлэн болсон байна.
О.САР