Бритни охинтой болохыг хүсэх болжээ

Хуучирсан мэдээ: 2014.01.02-нд нийтлэгдсэн

Бритни охинтой болохыг хүсэх болжээ

Попын гүнж өргөмжит дуучин Бритни Спирс охинтой болохыг хүсэх болжээ. Өхөөрдөм хоёр хүүгийн эх Бритни өөрийг нь дуурайсан хөөрхөн охинтой болохыг маш их хүсэх болсон тухайгаа “InStyle” сэтгүүлийн 2014 оны эхний дугаарт өгсөн ярилцлагандаа өгүүлсэн байна. Өдгөө 32 настай Бритни охинтой болохыг хүсч буйгаа өмнө нь ч мөн илэрхийлж байсан бөгөөд энэ удаад тэрээр илүү нухацтай ярих болжээ.

Бритни экс нөхөр, бүжигчин Кэвин Федерлэйнээс салснаас хойш өнгөрсөн онд Жейсон Травиктай болзож, сүй тавьсан байсан ч хурим бололгүй хосууд хоёр тийшээ болсон билээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж