Дэлхийн хүн ам 7,1 тэрбумд хүрлээ

Хуучирсан мэдээ: 2014.01.02-нд нийтлэгдсэн

Дэлхийн хүн ам 7,1 тэрбумд хүрлээ

2014 оны нэгдүгээр сарын 1-нд дэлхийн хүн ам 7.137.577.750 болсон талаар эрдэмтэд мэдээллээ. "Энэ нь хүн амын тоо 77.630.563-аар буюу 1.1 хувиар нэмэгдсэн гэсэн үг" гэж АНУ-ын Хүн ам тооллогын товчоо дамжуулав. Энэтхэгийн хүн ам хамгийн их өсч, 15.6 саяар нэмэгджээ. Дараа нь Хятад, Нигери, Пакистан, Этиоп орсон байна. Харин хүн ам нь цөөрч байгаа улсын тоонд Орос, Белорус, Болгар, Куба, Румын, Украин оржээ. Эдгээр орны хүн ам 2050 он гэхэд 15 хувиар буурах төлөвтэй байгаа аж. 2025 он гэхэд дэлхийн хүн ам 8 тэрбумд хүрэх бөгөөд 2028 он гэхэд Хятад, Энэтхэгийн хүн амын тоо тэнцүү болох бололтой. Өөрөөр хэлбэл, эдгээр орон тус бүрд 1.45 тэрбум хүн амьдрах аж. Сонирхуулахад, ойрын арван жилд дэлхийн хүн ам хөгшрөх хандлага хэвээр байх бөгөөд 2100 онд 60-аас дээш настай хүмүүсийн тоо 3 тэрбумд хүрэх юм байна.

Б.ГЭРЭЛМАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж