Хуучирсан мэдээ: 2014.01.02-нд нийтлэгдсэн

Рэппэр Кристофер Брайан Брижес буюу Ludacris  аав болсон талаар Америкийн шар хэвлэлүүд бичиж байна. Тэрээр Eudoxie хэмээх тачаангуй бүсгүйтэй удаан хугацаанд үерхсэн боловч саяхнаас Tamika Fuller гэх бүсгүйтэй болзож эхэлсэн юм. Гэвч экс найз бүсгүй нь арванхоёрдугаар сарын 9-нд Ludacris-ийн хүүхдийг төрүүлсэн гэнэ. Харин рэппэр Ludacris экс найз бүсгүйгээсээ төрсөн хүүхдийг өөрийнх нь хэмээн хүлээн зөвшөөрч, сарын 25 мянган ам.долларын тэтгэмж өгөхөөр зөвшилцсөн байна. Түүний охиныг Cai Bella Bridges аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж