Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудыг бүртгэнэ

Хуучирсан мэдээ: 2014.01.02-нд нийтлэгдсэн

Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудыг бүртгэнэ

Улаанбаатар хотын хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудыг бүртгэх ажил ирэх долоо хоногийн даваа гараг буюу нэгдүгээр  сарын 06-наас эхлэх гэж байна. Үүнтэй холбогдуулан бүртгэлийн ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн хурал маргааш  НЗДТГ-т болно.

Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын 2014 оны бүртгэлийн ажлыг удирдан зохион байгуулах ажлын хэсгийг даргаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун ажиллаж байгаа аж.  Ажлын хэсэг   дүүрэг, хороодод цэргийн бүртгэлийн ажлыг хүн амын тоо бүртгэлтэй нягт уялдуулан зохион байгуулах бөгөөд гишүүдийн ажил үүргийн хуваарийг тогтоох юм.  Мөн бүртгэл явуулахад шаардлагатай автомашин, ажлын байр, хүн хүчийг гарган ажиллуулах, цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажлыг Засаг захиргааны анхан шатны нэгж хороон дээр төвлөрүүлэн зохион байгуулах юм байна.

С.СҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж