Авлигатай тэмцэх үндэсний чуулган болно

Хуучирсан мэдээ: 2014.01.02-нд нийтлэгдсэн

Авлигатай тэмцэх үндэсний чуулган болно

Үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлж, авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр боловсруулан орон даяар хэлэлцүүлэх ажил дуусах шатандаа оржээ. Уг хэлэлцүүлгийг өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхлүүлж, иргэд болон төрийн, төрийн бус байгууллагууд хамрагдаж ирэх жилүүдэд авлигатай хэрхэн тэмцэх талаар саналаа хуваалцсан байна. Дээрх бүх саналыг нэгтгэж энэ сарын 10-нд Үндэсний чуулган зохион байгуулахаар болсон ажээ. Уг авлигатай тэмцэх хөтөлбөрийг боловсруулахдаа дээд шатны авлигыг бууруулахад гол анхаарлаа хандуулах хэрэгтэй гэсэн саналыг ард иргэд түлхүү гаргажээ.

Г.ТУУЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж