Монголбанк 28 сая долларыг худалджээ

Хуучирсан мэдээ: 2014.01.02-нд нийтлэгдсэн

Монголбанк 28 сая долларыг худалджээ

Монголбанк өнөөдөр хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Шинэ оны анхны дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлж, Монголбанк 16981.04 төгрөгийн хаалтын ханштайгаар 28 сая ам.долларыг худалдлаа. Түүнчлэн юанийн дуудлага худалдаагаар 279.10 төгрөгийн хаалтын ханштайгаар 20 сая юань худалдаж, валютын захад ам.доллар, юань нийлүүллээ. Мөн өдөр банкуудаас 33 сая ам.доллар худалдан авах своп хэлцлийн санал ирүүлснийг Монголбанк 100 хувь биелүүллээ.

Г.ТУУЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж