
Израйлийн парламент дэлхийн хамгийн байгальд ээлтэй “ногоон” засаглал болохоор төлөвлөж байгаа гэнэ. Үлгэр жишээ “эко парламент” болохоор зорьж буй Израйлийн хууль тогтоогчид ирэх хоёр жилийн хугацаанд бүхий л нөхцөл боломжоороо “ногоорох” аж. Энэ төслийн хүрээнд парламентын цогцолборт нарны эрчим хүчийг хуримтлуулах талбай байгуулах, автоматаар өөрөө унтрах системтэй компьютер ашиглах, эрчим хүч, ус бага зарцуулах технологи ашиглах зэрэг байгальд ээлтэй олон ажлыг зохион байгуулах гэнэ. Израйлийн парламент энэ бүхэнд хоёр сая орчим ам.долларыг зарцуулахаар төсөвлөөд байгаа аж.
Б.АНХТУЯА