Цагдаа хүчирхийллийн эсрэг хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2014.01.02-нд нийтлэгдсэн

Цагдаа хүчирхийллийн эсрэг хамтран ажиллана

Гэр бүлийн хүрээний  хүчирхийлэл хүний аминд хүрсэн хэд хэдэн ноцтой тохиолдол гарч, нийгмийг цочроогоод байгаа. Энэ чиглэлээр ажилладаг байгууллагаас эхлээд төрийн өндөрлөг, цагдаа, хууль хүчний байгууллага хүчирхийллийн эсрэг хамтран ажиллахаа мэдэгдээд байна. 

"Хүчирхийллийн эсрэг үндэсний төв"-өөс өнгөрсөн 2013 онд  Цагдаагийн Ерөнхий газарт "Хохирогчийг бодитой хамгаалах, шинэчлэлийг нэн даруй хийхийг шаардах тухай" албан бичгийг хүргүүлээд байсан  юм.  Цагдаагийн Ерөнхий газраас  албан бичгийг хариуг ирүүлж, хүчирхийллийн асуудалд анхаарлаа хандуулж, санал боловсруулж, шийдвэрлэх үүрэгтэй ажлын хэсгийг байгуулсан  тухайгаа дурьдсан байна. Мөн цаашид энэ тал дээр төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, шуурхай, идэвхтэй ажиллахаа илэрхийлжээ.

С.ОТГОН


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж