
Б.Обама мөн мэдэгдэл хийж тэмдэглэхдээ, Солонгосын хойгт цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд хэрэглэж болох материал байгаа бөгөөд энэ нь Америкийн Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогод маш ноцтой заналхийлэл болж байна. Тиймээс Хойд Солонгост чиглүүлсэн "Үндэсний хэмжээний онц байдал"-ын арга хэмжээ болон холбогдох бусад арга хэмжээг энэ оны 6-р сарын 26-аас дахин нэг жил сунгах шаардлагатай болсон тухай шийдвэрээ АНУ-ын Конгресст мэдээлжээ.
"Үндэсний хэмжээний онц байдал"-ын арга хэмжээний хүрээнд АНУ-ын засгийн газар БНАСУ-д хориг арга хэмжээг авах болно. Үүнээс гадна, Обамагийн засгийн газар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1874-р тогтоол дахь Солонгост чиглүүлсэн хориг арга хэмжээг нааштай хэрэгжүүлнэ гэж тодорхой илэрхийлсэн бөгөөд Америкийн талын хориг арга хэмжээг хариуцуулах тусгай ажилтныг тохоон томилсон байна.