
Монголын уран бүтээлч залуусын бүтээлч, техник сэтгэлгээг хөгжүүлэх, улмаар цаашид шинэ бүтээл хийх урам зоригийг өгөх зорилготой “М-Си-Эс”, “Азиа Пасифик Брюэри” ХХК, Монголын Уран зургийн Галерей хамтран “Замд гаръя” лаазан бүтээлийн уралдаан зарласан билээ. Замд гаръя сэдвээр буюу аялал, зугаалгыг санагдуулхаар эд зүйлс, үйл хөдлөл зэрэг тухайн сэдвийг илэрхийлж, ойлгуулж чадах утга санаа бүхий бүтээлүүдийг хүлээн авч өрсөлдүүлэх юм. Уралдаанд шар айраг хэрэглэх насанд хүрсэн буюу 21 нас хүрсэн уран бүтээлчид багаар болон бие даан оролцох боломжтой ажээ. Бүтээлүүдэд замд гаръя” сэдвээр зөвхөн Сэнгүр”, “Жалам хар” шар айргийн лааз ашиглан, шинэ содон санаа агуулан, бүтээлчээр хандан, өндөр, өргөн, урт нь 1.5 метрээс хэтрэхгүй байх болзолтой. Бүтээлийг зургадугаар сарын 25-ныг дуустал Монголын Уран зургийн Галерейн байран дээр хүлээн авна. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээр зургадугаар сарын 29-нөөс 07 сарын 1-ний хооронд Уран Зургийн Галерейн танхимд үзэсгэлэн гарган долдугаар сарын 1-ний өдрийн 15.00 цагт Уран Зургийн галерейд “М-Си-Эс”, “Азиа Пасифик Брюэри” ХХК-ны удирдлага уралдааны ялагчийг тодруулна гурван сая төгрөгөөр шагнана.
Г.Даша