“Voice of Mongolia” удахгүй эгшиглэнэ

Хуучирсан мэдээ: 2010.06.17-нд нийтлэгдсэн

“Voice of Mongolia” удахгүй эгшиглэнэ

“АСА цирк”-т ирэх сарын 7-нд транс, рок, поп, опера  чиглэлээр уран бүтээлээ туурвидаг “Voice” хамтлагийнхан хоёр дахь бие даасан тоглолтоо хийх гэж байна. Гадаадын олон уралдаан, тэмцээнд амжилттай оролцож байсан “Voice”  хамтлагийнхан энэ удаагийн тоглолт нь “Voice of Mongolia” нэртэй. Тэд энэ үдэш дэлхийн сонгодог бүтээлүүдээс сонирхуулхаас гадна “Voice”, “Өнө мөнх орон” зэрэг дуунуудаа өвөрмөц хэлбэрээр дуулж үзэгчиддээ бэлэг барих ажээ. Тус тоглолтонд “Морин хуурын чуулга”,  “Алтан ураг”, “Чингис хаан” зэрэг хамтлагууд оролцон ая дуугаа өргөх юм байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж