“Театр хүүхдийн ирээдүй” олон улсын фестиваль энэ сарын 28-наас ирэх сарын 4-ныг хүртэл манай улсад зохион байгуулах гэж байна.
Тус наадмыг Энэхүү наадмыг Монгол Улсын Засгийн газар, Боловсрол, соёл шинжлэх ухааны яам, Улсын драмын эрдмийн театр, Олон улсын театрын институтын Монгол дахь төв, Монголын хүүхдийн төлөө газар, Монголын урлагийн зөвлөл, Драмын мэргэжлийн жүжигчдийн төв зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулах юм.
Тус наадамд ОХУ-ын Буриад, Казахстан, Япон, БНХАУ, Герман, БНСУ зэрэг орны урлагийн байгууллага, хүүхэлдэйн театр, хүүхдэд зориулсан бүтээл туурвидаг уран бүтээлчид оролцох аж. Харин манай улсаас Хүүхэлдэйн театр, Улсын Драмын эрдмийн театрын уран бүтээлчдын “Лусын дагина” жүжиг, Баянхонгор аймгийн “Тэмүүжин” театрын хүүхдэд зориулсан жүжгүүд оролцох юм байна.

М.Дөл