ОУВС-гийн төлөөлөгч төгрөгийн ханш уналтад сэтгэл зовнижээ

Хуучирсан мэдээ: 2010.06.17-нд нийтлэгдсэн

ОУВС-гийн төлөөлөгч төгрөгийн ханш уналтад сэтгэл зовнижээ

УИХ дахь МАХН-ын бүлгийн ахлагч Д.Лүндээжанцан, дэд ахлагч Д.Дондог нар өнөөдөр ОУВС-гийн төлөөлөгч, Монголын ажлын хэсгийн ахлагч С.Барнертай уулзлаа. Ноён С.Барнер Монгол Улсын Засгийн газар дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралыг богино хугацаанд даван туулж эдийн засагтаа сэргэлт гаргасныг сайшаажээ. Харин өнөөгийн нөхцөлд төгрөгийн ханш унаж буй нь хамтран Стендбай хөтөлбөрийг хэрэгжүүлэгчийн хувьд сэтгэл зовниулсан асуудал болоод байгааг хэлсэн байна. Тэрбэр банкны салбарыг өөрчлөхийг дэмжиж, төсвийн тодотголын талаар МАХН-ын бүлгийн ахлагчаас асууж танилцжээ. Д.Лүндээжанцан дарга төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас хэтрүүлэхгүй байхаар ажиллаж байгааг, мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж байгааг хэлжээ.

Гол нь эдийн засаг, санхүүг эрсдлээс хамгаалах, инфляцийг өсгөхгүй байх, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх талаар ажиллаж байгаагаа  ноён С.Барнерт дуулгасан байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж