Хортон шавьжнаас хамгаалах арга

Хуучирсан мэдээ: 2010.03.07-нд нийтлэгдсэн

Хортон шавьжнаас хамгаалах арга

Ялаа, шумуул
Ялаа гээчид дуртай хүн хаа байхав. Гэрийн тань гал тогоо, ажлын  өрөө хаа ч ялаагүй байхыг хүсвэл  ердөө л өрөөгөө цэвэр цэмцгэр байлга.
Зун цагт бүгд л хаалга цонхондоо торон хаалт хийдэг ч ялаа шумуул ямар нэгэн аргаар гэр оронд чинь нэвтэрч дөнгөдөг. Тэгэхээр тэднийг яаж  үргээх вэ. Гэртээ  мөөг тарьж ургуул. Ялаа мөөгний хурц үнэрт тун дургүй. Эсвэл цонх хаалга, шал угаах усандаа ялимгүй жаахан дизель түлшнээс дусаачих Тэгвэл ялаа гээчийг та мартах болно.  Хэрвээ  гэрт чинь шумуул дүнгэнээд амар заяа үзүүлэхгүй бол хайруулын халуун тогоон дээр бага зэрэг камфар дусааж  ууршуул. Шумуул дахин таныг зовоохгүй болно.

Гэрийн тэжээмэл амьтдын  (нохой, муур ба бусад) бөөс
Сүүлийн үед гэртээ нохой, муур тэжээх сонирхол монголчуудын дунд эрс нэмэгдсэн. Тэгвэл тэд таны хайртай нөхөр, дотны туслагч чинь байлаа ч  бас буруу арчилбал элдэв өвчин халдаагч болж болзошгүй. Тухайлбал, ариун цэврийн дэглэм сайн бариагүйгээс тэд амархан бөөстдөг. Тэднийг энэ муухай шавьжнаас  салгах хамгийн амархан арга бол хуш модны шинэхэн үртэсэн дээр хэвтүүлж хонуул.  Энэ тохиолдолд таны нохойнд тэр зэвүү хүрэм шавьж ойртохгүй  болно. Хушны үнэрээс амьтны бөөс дайждаг тул нохой, муурныхаа хэвтэрт  хушны үртэс мөчир зэргийг байнга хэрэглэж, сольж шинэчилж байх  хэрэгтэй. Бас  тамхины хандтай усанд оруулж угаахад бөөс тогтохгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж