Харрисон Форд, Калиста Флокхарт нар гэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.17-нд нийтлэгдсэн

Харрисон Форд, Калиста Флокхарт нар гэрлэжээ

Найман жил хамт амьдарсны дараа Харрисон Форд, Калиста Флокхарт нар
үүнийг хуулиар баталгаажуулсан талаар тэдний төлөөлөгч “People” сэтгүүлд
мэдээлжээ. Өнгөрсөн жил 2009 онд Валентиний өдрөөр Форд Калистад
хуримаа хийх санал тавьсан байна. Тэд мягмар гаригт Харрисон Фордын
“Cowboys and aliens” киноны зураг авалт хийгдэж байгаа Нью-Мексикод
хуримаа хийжээ. Хурим Нью-Мексикогын захирагч Билл Ричардсоны Санта Фе
дахь харшинд болсон бөгөөд Нью-Мексикогийн шүүгч Чарльз Даниелс хосуудын
гэрлэлтийг албан ёсоор бүртгэсэн байна. Мужийн захирагч Ричардсон,
түүний эхнэр Барбара, цөөн тооны найз нар нь гэрчээр оролцсон бөгөөд
хосуудын хүү 9 настай Лиам мөн байлцсан байна.

Өдгөө 67 настай
Форд, 45-тай Флокхарт нар 2002 онд Алтан Бөмбөрцөг шагнал гардуулах
ёслолын ажиллагааны үеэр анх танилцсан гэнэ. Тэд Флокхартын 2001 онд
өргөж авсан Лиамыг хамтдаа өсгөж байгаа юм. Энэ гэрлэлт Фордын гуравдахь
хурим бөгөөд тэр өөр дөрвөн хүүхэдтэй. Харин Флокхартын хувьд энэ
анхных нь хурим юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж