Оросын ерөнхийлөгч Владимир Путин Хабаровск хотоос Оросын иргэдэд шинэ оны мэндчилгээ дэвшүүлсний дараа Волгоград хотод хүрэлцэн очиж, терроризмтай тэмцэх асуудлаар зөвөлгөөнд оролцов. Тэрбээр, “Энд, Волгоградад хийгдсэн бузар гэмт хэрэгт нэмэлт тайлбар хэрэггүй. Гэмт хэрэгтнүүд өөрсдийн ажиллагааг яаж ч шалтагласан ч энгийн иргэдийн эсрэг нэн түрүүнд хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг хийгдсэн гэмт хэргийг яагаад ч зөвтгөхгүй” хэмээн Путин зөвөлгөөнийг нээхдээ хэлэв. “Оросын тусгай албаныхан тусгай ажиллагааг явуулахдаа хүүхэд, эмэгтэйчүүд болон энгийн иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд бүхнийг хийдэг” хэмээн тэр онцлов.
Зөвөлгөөнд Холбооны мөрдөх товчоо, Дотоод хэргийн яамны тэргүүн нар Александр Бортников ба Владимир Колокольцев, Волгоград мужийн дотоод хэргийн яамны удирдах газрын тэргүүн Александр Кравченко, мужийн тусгай албадын дарга нар болон мужийн захирагч Сергей Боженов нар оролцов.
“Энд болон улс даяар иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд юу хийгдэж байгааг” мөн тусгай албадаас ямар нэмэлт арга хэмжээ авч буйг Путин санал болгов. Тэрээр амь үрэгдэгсдийн ар гэрийнхэн мөн террорт нэрвэгдэгсэдэд ямар дэмжлэг үзүүлж буйг эхлээд мужийн захирагчаас сонсохыг хүссэн байна. Мөн энэ үеэр тусгай албаныханд өгөгдсөн заавар хэрхэн биелэгдэж буйг илгээхийг хүсэв.