Samsung компани хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан бүтээсэн 105 инчийн хүнхэр дэлгэц бүхий TV-гээ CES 2014 үзэсгэлэн дээр танилцууллаа.
Уг телевиз нь өнгө дүрсний нягтаршил маш сайн учир та бүхий л зүйлсийг яг бодит мэтээр харах гэнэ.
Тус компанийн хэвлэлийн төлөөлөгч “Бид хэрэглэгчиддээ үргэлж шинэ содон зүйлсээр бэлэг барихыг зорьдог. Энэ удаад 105 инчийн дэлгэц бүхий UHD TV-гээ танилцуулж байгаадаа баяртай байна. Энэхүү TV хэрэглэгчдийн бүхий л хэрэгцээг бүрэн хангаж, ая тухтай, сэтгэл ханамжтай байх нөхцлийг бүрдүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн мэдэгджээ.
Уг TV-г хэзээнээс худалдаанд гаргах талаар хараахан мэдээлээгүй байна.
Т.БИЛГҮҮН