
Цуврал хүчтэй газар хөдлөлт Индонезийн гурван иргэний аминд хүрлээ. Олон тооны байр байшин нурсан байна. Түүний дараа цунамийн түгшүүр зарласан нь хүмүүсийг өндөрлөг газар луу яаран гарахад хүргэв.
Газар хөдлөлтийн төв нь Индонезийн Папуа мужийн эргээс 195 км-ын цаанаа далайн ёроолоос 29 км-ын гүнд байлаа. Рихтерын шаталбараар 7 баллын хүчтэй эхний чирхийллийн дараа 6,4 баллын хөдлөлтүүд түүнийг дагалдсан байна.
Энэ гамшгийг дагалдсан газрын нуралттай нутаг оронд аврах ажиллагаа үргэлжилж байна. Газар хөдлөлтийн үр дагаварын бүрэн мэдээ гараагүй байгаа ажээ.