Гаалийн хяналтын системтэй болно

Хуучирсан мэдээ: 2013.12.31-нд нийтлэгдсэн

Гаалийн хяналтын системтэй болно

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монголд галт тэрэг, чингэлэг, ачааны машин шалгах гентген систем нийлүүлэхээр болсон талаар Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан Эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд ийнхүү гаалийн хяналт шалгалтыг сайжруулахад зориулсан системтэй болохоор Гаалийн ерөнхий газар БНХАУ-ын “Нуктек” компанитай гэрээ байгуулсан байна. Ингэснээр чингэлэг, ачааны автомашин шалгах нэг иж бүрдэл рентген системийг Сэлэнгэ дэх гаалийн газар, төмөр замын чингэлэг, ачааны вагон шалгах нэг иж бүрдлиЙг Замын-Үүд дэх гаалийн газар тус тус суурилуулах юм байна.

Б.МИШЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж