by Ука Төмөр
“Хүн
бүр нэг сарын 1-ний өдөр дахин шинэ хуудаснаас эхлүүлэх хэрэгтэй.” -Henry Ward
Beecher
Маргааш бидний
хүсэн хүлээсэн шинэ жил ирнэ. Харин өнөөдөр бидний 2013 ондоо хийж бүтээсэн
бүхнээ дүгнэн цэгнэх өдөр. Тиймээс он гарахаас өмнө өөрөөсөө дараахь 15
асуултыг асуугаарай.
- Би 2013 онд юу юу хийж
бүтээсэн бэ? - Хийж бүтээсэн зүйлүүдээс минь
хамгийн том нь юу байсан бэ? - Миний хувьд 2013 он
хэр амжилттай өнгөрсөн бэ? - Би зорилго руугаа хэр ойртсон
бэ? - Би ямар ямар чадвар шинээр
эзэмшиж чадсан бэ? - Би 2013 онд оюун
ухаан, сэтгэл санаа, бие махбодоо хэрхэн анхаарсан бэ? - Миний санхүүгийн байдал хэрхэн
сайжирсан бэ? - Өөртөө хамгийн их итгэлтэй
байсан үеэ сана. - Өөртөө хамгийн их сэтгэл
хангалуун байсан үеэ сана. - 2013 онд миний бусадтай харьцах
харьцаа хэр байсан бэ? - Би ямар ямар сайн дадал
эзэмшсэн бэ? - Би ямар ямар муу
зуршлаасаа салж чадсан бэ? - Би хэдэн ном уншсан бэ?
- 2013 оны надад өгсөн хамгийн
том сургамж юу вэ? - Би 2014 оноо цоо шинэ эрч
хүчээр угтан авахад бэлэн үү?
Ирж буй 2014
онд
Ирж буй 2014 оны мэнд хүргэж, ажлын
амжилт, амьдралын сайн сайхан бүхнийг хүсье!