Хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.06.17-нд нийтлэгдсэн

Хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэлсэн ч гишүүн Л.Гантөмөр горимын санал гаргаж, хуралдааныг хаалттай горимд шилжүүлэхийг хүссэнээр танхимаас сэтгүүлчдийг гаргалаа. Чуулганыг хаалттай горимд шилжүүлсэн асуудал нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийн төсөл юм.

Дашрамд сануулахад, уг төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх шатанд өмнө нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан, Эдийн засгийн байнгын хорооны хуралдааныг тус бүр хаалттай хийж байжээ.

Г.Дарь  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж