2013 онд Монголын Жүдо бөхийн холбооныхон, багш дасгалжуулагчид, тамирчид олон түүхэн амжилтын эзэд болсон. Улиран өнгөрч буй онд Монголын жүдочид хүртсэн медалийнхаа чанар, тоогоор Япон, ОХУ-ын шигшээ багийн тамирчдын дараа орсон амжилтыг үзүүлжээ. Ингээд 2013 оны шилдгийн шилдэг дасгалжуулагчаар Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Монгол Улсын Гавьяат тамирчин Одвогийн Балжинням тодорсон. Харин шилдгийн шилдэг эрэгтэй тамирчнаар саяхан Гавьяат тамирчин хэмээх эрхэм хүндтэй цолны эзэн бол Дашдаваагийн Амартүвшин тодорлоо. 2013 оны шилдгийн шилдэг эмэгтэй тамирчнаар Монгол Улсын анхны эмэгтэй дэлхийн аварга жүдоч, саяхан Гавьяат тамирчин цол хүртсэн, 2013 оны Монгол Улсын шилдэг тамирчин Мөнхбатын Уранцэцэг боллоо. Мөн Жүдо бөхийн холбоо Монгол Улсын 21 аймаг, нийслэл Улаанбаатар хотоос 10 шилдэг дасгалжуулагч, 12 шилдэг тамирчныг тодруулсан юм.
Дэлгэрэнгүй сурвалжлагыг эргэн хүргэх болно.