Залуучуудын даамын ДАШТ Францын Мирпуа-сюр Тарн хотноо энэ сарын 21-29-ний өдрүүдэд Францын Мирпуа-сюр Тарн хотноо боллоо. Тус тэмцээнд Монгол улсыг төлөөлөн дөрвөн тамирчин оролцов.
Эмэгтэйчүүдийн төрөлд 20 тамирчин өрсөлдөж, 9 өрөг тоглосноос ОУИМ Б.Нямжаргал VI байр, ДДХМ А.Дашбаяр XIX байр эзлэв. Залуучуудын ангилалд 39 тамирчин өрсөлдсөнөөс спортын мастер Ц.Отгонбилэг XVII байр, дэд мастер Б.Мөнхжин XIX байрт шалгарлаа. Эмэгтэйчүүдэд олон улсын мастер ОХУ-ын Аижул Ирдисова, эрэгтэйчүүдэд Литвийн Плакшиж нар тэргүүлсэн байна.
Дашрамд дуулгахад, ирэх нэгдүгээр сарын 3-5-ны өдрүүдэд “Хос мастер” клубт багийн улсын аварга шалгаруулах тэмцээн болох ажээ.
Ч.БОЛ