Чихээ ашиглан бүх төрлийн өвчнийг анагааж болдог ажээ

Хуучирсан мэдээ: 2010.03.07-нд нийтлэгдсэн

Чихээ ашиглан бүх төрлийн өвчнийг анагааж болдог ажээ

“ЧИХ НЬ МУУХАН ЭМЧЭЭС ДЭЭР” гэсэн эртний Хятадын анагаахын номонд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тэгвэл энэ ямар утгатай үг болох талаар таньд товч болов мэдлэгийг хүргэхээр зорилоо.

Чихний цэгийн иллэгийг дангаар нь хийж болох боловч, түүнийг бүх биеийн иллэгтэй хавсран хийвэл маш богино хугацаанд үр дүнгээ үзүүлдэг давуу талтай. Гэхдээ энд зөвхөн чихний иллэгний тухай өгүүлэх болно.
Чихэнд массаж хийх үед зарим нэг хэсэгт нь өвчин мэдрэгдэж байвал тухайн хэсэгтэй холбоотой эрхтний үйл ажиллагаанд хямрал гарсныг илтгэнэ. Дарахад хөндүүрлэж байгаа цэгүүдэд массаж хийх нь тухайн өвчтэй эрхтнүүдийг эмчлэх, нэгэнт үүссэн өвчин даамжрахаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.

Массажыг хийхдээ:

эрхий хуруугаа чихнийхээ ард, долоовор, дунд хуруунуудаа урд талд нь байрлуулж, хуруунуудынхаа өндгөөр чимхлэх мягаар хийнэ.

Чихний иллэгийг хэвтээ эсвэл суугаа байрлалд хийх нь илүү тохиромжтой. Чихэнд бие даан хийх иллэгийг өдөрт 2-3 удаа хийж болно.

Иллэг хийхдээ чихнийхээ ар болон урд талыг доороос нь дээшээ чиглэлтэйгээр, халуун оргиж, таатай мэдрэмж төртөл илнэ.

Бие даан хийх иллэгийг өглөөний дасгалын өмнө, ажлынхаа дундуур хийхээс гадна алжаал ядаргаа тайлах, биеийн ерөнхий тамир тэнхээг сайжруулах зорилгоор унтахаасаа 2 цагийн өмнө хийх нь хамгийн тохиромжтой, үр дүнтэй байдаг.

Унтахын өмнө иллэг хийхдээ эхлээд чихийг бүхэлд нь жигд илж өгнө.

Өвчин туссан үед тухайн өвдөж буй эрхтэнтэй холбоотой цэгүүдэд хийнэ. Ингэхдээ хоёр чихэндээ нэгэн зэрэг эсвэл ээлжлэн хийж болно.

Эдгээрээс гадна доорх хэдэн ашигтай зөвлөгөөг толилуулж байна.

Нойр муудах, ялангуяа нойр солигдох үед 2-3 удаа гүнзгий амьсгал авангаа чихнийхээ гэдсийг хоёр талаас нь хуруунуудаараа хавчин өнгөцхөн илэх нь их үр дүнтэй байдаг.

Энэ иллэгийг хийхэд хурууны хөдөлгөөн зүрхний цохилттой нэгэн хэмтэйгээр эхэлж, аажимдаа удааширч зүрх 2-3 удаа цохилох хугацаанд нэг удаа тойрог хэлбэрийн хөдөлгөөн хийнэ.

Нойрмоглох, бие сулрах, нүд ядрах үед чихийг хүчтэй чимхлэн илж, аажимдаа нухах хэлбэрт шилжих байдлаар массаж хийнэ.

Чих шуугих, сонсгол муудах үед чихний нүхний дээд хананд иллэг хийх бөгөөд энэ иллэгийг хөмсөгний голд байрлах цэгийн иллэгтэй хавсран хийх нь илүү тустай,

Чихэнд хийх иллэгийн төгсгөлд, гүнзгий амьсгал авангаа чих, чихний арын хэсгийг илэх хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж