Шинэ жилээр автомашинууд үнэгүй зогсоолд зогсоно

Хуучирсан мэдээ: 2013.12.30-нд нийтлэгдсэн

Шинэ жилээр автомашинууд үнэгүй зогсоолд зогсоно

“Улаанбаатарын мөнгөн шөнө” нийслэлийн шинэ жилийн баярын цэнгүүн 31-ний орой  22:00-24:00 цагт болно. 50 гаруй уран бүтээлчид оролцсон урлагийн тоглолтын үеэр Замын цагдаагийн газраас цэнгүүнд ирэх иргэдийн автомашинуудыг байрлуулах талбайг зохицуулж,  зам чөлөөлөх, хөдөлгөөний нягтралыг сааруулах гэнэ.  Иргэд  автомашинаа Улсын драмын эрдмийн театрын урд талбай,  Спортын төв ордон болон Хангарьд ордны зогсоолд үнэ төлбөргүй тавих боломжтой юм байна.  Мөн  энэ үеэр  Чингисийн талбайгаас  20 чиглэлд 23 нийтийн тээвэр 00.30 цагаас эхлэн иргэдэд үйлчилнэ. Эдгээр автобуснууд нь Чингисийн талбайн баруун талд, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын урд буюу А зогсоол, Чингисийн талбайн урд В зогсоол, Чингисийн талбайн зүүн талд буюу Соёлын төв өргөөний урд С зогсоолд байрлах юм  байна.

С.СҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж