Скайтел шилдгээр шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2013.12.30-нд нийтлэгдсэн

Скайтел шилдгээр шалгарлаа

Скайтел шилдгээр шалгарлаа
Скайтел групп "Entreprenuer" шилдэг инноваци, дэвшилтэт технолог, Know-How хэрэгжүүлэгч байгууллагаар шалгарлаа

Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимаас улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэлэгдэхүйц хувь нэмэр оруулж буй аж ахуйн нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “ENTREPRENEUR” шагнал гардуулах ёслолын ажиллагаа 17 дахь жилдээ боллоо.

Энэ оны "ШИЛДЭГ ИННОВАЦИ, ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ, KNOW-HOW ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА"-аар Монголын харилцаа холбооны Скайтел групп бусдыгаа түүчээлэн шалгарч “ХҮРЭЛ МЕРКУРИ” цомыг хүртсэн юм. Скайтел групп энэ онд суурь сүлжээний шинэчлэл хийж, Улаанбаатар хот, 21 аймаг, гол зам дагуух 102 сум сууринд өндөр хурдны суурь сүлжээний шинэчлэл хийж, Улаанбаатар хот, 21 аймаг, гол зам дагуух 102 сум сууринд өндөр хурдны "SKY 3G+" үйлчилгээгээ нэвтрүүлж, төлбөр тооцооны цогц биллингийн системийг нэвтрүүлсэн амжилт бүтээлтэйгээр салбартаа шилдгээр шалгарч буй юм.

Скайтел групп нь үүрэн холбооны бизнесээс гадна мэдээллийн технологи, түүний дэд бүтэц, Скаймедиа дөрвөлсөн үйлчилгээ бүхий IPTV, синема, энтертайнмент бизнест хөрөнгө оруулж амжилттай удирдаж буй үндэсний хөрөнгө оруулалттай Монгол улсын тэргүүлэх групп компаниудын нэг юм.

Хэрэглэгчдийг хаанд өргөмжлөхийн зэрэгцээ ажилтнаа дэмжих нийгмийн халамжийн бодлогоо тогтмол шинэчлэн хөгжүүлэх, урамшууллын шинэ системийг нэвтрүүлэх, олон улсын стандартад нийцсэн ажлын байраар хангах, ажилтан албан хаагчдын идэвх оролцоог нэмэгдүүлэх тал дээр байнга анхааран ажиллаж, Японы алдарт 5S системийг амжилттай нэвтрүүлэн, удирдлагын түвшинд “Байгууллагын өөрчлөлт хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж буйн нэг үр дүн нь энэхүү шагнал юм.

Скайтел групп үндэсний томоохон компани, манлай татвар төлөгч, мэдээллийн технологийн жишиг болохуйц байгууллагын хувьд өөрийн гэсэн үнэт зүйл, хэтийн зорилгоо хэдийн тодорхойлсон бөгөөд ирэх онд 2014 онд тэд 15 нас хүрэх юм.

Тэд ШИНЭЧЛЭЛ-ийг тэргүүлэн, ДЭВЖИХ АМЬДРАЛ-д манлайлах УХААЛАГ ХЭРЭГЛЭЭ-г хүргэхийн төлөө Монгол Улсын өнцөг булан бүрт буй сум, сууринд хүрч ажиллаж байна. Мөн тэд ирэх онд Мэдээлэл харилцаа холбооны шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэгч, хэрэглэгчийн сэтгэл ханамжаар манлайлсан БИЗНЕСИЙН ЗАГВАР КОМПАНИ болох зорилготой.

Скайтел ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Болор компанийн амжилт, ирэх жилүүдийн хөгжлийн тухай ийн ярьж байна.

-Бид энэ онд бүтээн байгуулалтын ажлаа түлхүү хийж, Улаанбаатар хот, 21 аймаг, гол зам дагуух 102 сум сууринд өндөр хурдны суурь сүлжээний шинэчлэл хийж, Улаанбаатар хот, 21 аймаг, гол зам дагуух 102 сум сууринд өндөр хурдны "SKY 3G+" буюу GSM системийн гуравдугаар үеийн технологи нэвтүүлж, нийт хэрэглэгчдэдээ өргөн зурвасын өндөр хурдны үйлчилгээ авах бололцоог хангаж байна. Энэ бүхний цаана компанийн олон зуун мянган үнэнч хэрэглэгчид байдгийг энд дурдах ёстой. Өнөөдөр ийнхүү "Шилдэг инноваци, дэвшилтэт технологи, know-how хэрэгжүүлэгч байгууллага"-аар шалгарч байгаа нь манай хэрэглэгчдийн хүсэл, эрэлт шаардлагаар хийсэн ажлуудын үр дүн гэж ойлгож болно. 2013 онд шилдэг инноваци, дэвшилтэт технологи, know-how-ын чиглэлээр хийсэн ажлуудыг багцлан хэлбэл:

  • HSPA+ сүлжээний өргөтгөл хийж “Sky 3G+”   үйлчилгээг Улаанбаатар хот, 21  аймаг, 102 сум сууринд хүргэж  хэрэглэгчддээ өндөр хурдны интернетийг хүргэлээ.  Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр энэхүү сүлжээний өргөтгөлийг хийснээр хэрэглэгчид 42мв хурдаар интернетэд холбогдон эх орныхоо хаана ч байсан мэдээ мэдээллээс хоцролгүй, интернетийн бүхий л давуу талуудыг өөрийн гар утсаараа дамжуулан мэдэрдэг боллоо. Мөн  хамгийн гол зүйл нь Скайтелийн утас гэсэн ойлголт үгүй болсон бөгөөд хэрэглэгч дурын ухаалаг утсандаа Скайтелийн 3G симийг хийн ашиглах боломжтой боллоо.
  • СvBs төлбөр тооцооны  системийг нэвтрүүлж, хэрэглэгчид өөрсдийн хэрэглээгээ цогцлоох боломжийг бүрдүүллээ. Өөрөөр хэлбэл шинэ төлбөр тооцооны систем нь Скайтелийн зүгээс санал болгодог үйлчилгээнээс хэрэглэгч өөрийн хэрэгцээнд тулгуурлан “багц” үүсгэх боломжийг олгоно. Ингэснээр хэрэглэгчид зөвхөн өөрт хэрэгтэй үйлчилгээгээ өрсөлдөхүйц  үнээр авах сонголтын эрх чөлөөг эдлэх юм. Дараа төлбөрт хэрэглэгчид урьдчилсан төлбөрт хэрэглэгчийн нэгэн адил хүссэн үедээ өөрийн төлбөрийг хянах боломжтой болсон.
  • Монголд анх удаа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчиддээ зориулан яриа, мессеж, дата бүхий “Smart” багцыг зах зээлд нэвтрүүллээ. Мөн  “Sky 3G+”   үйлчилгээний хэрэглэгчдийнхээ интернет хэрэглээг дэмжих үүднээс дата багцуудыг гаргалаа. Хэрэглэгчдийн хэрэглээг багцлан  харьцангуй боломжийн үнийг санал болгосон юм.
  • Өөрийн 3.75G HSPA+ сүлжээний хамрах хүрээг орон даяар нэмэгдүүлэхийн хамт өөрийн хэрэглэгчиддээ дэлхийн 244 орны 700-аад үүрэн холбооны GSM системийн операторуудын сүлжээнд өөрийн дугаараа солилгүйгээр олон улсын яриа болон SMS (short message)роумингийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүллээ.
  • Хэрэглэгчийн нэгж цэнэглэлтийг өмнө нь зөвхөн хэвлэсэн картаар хийдэг байсныг цахим хэлбэрээр цэнэглэх боломжтой Sky dealer системийг нэвтрүүлж ашиглалтанд оруулсан. Ингэснээр карт хэвлүүлэх болон түгээх зардлыг багасгаснаас гадна нэгжийн түгээлтэнд шаардагддаг байсан хугацааг багасгаж чадлаа.

Энэ онд эхлүүлсэн томоохон шинэчлэлүүдийг цаашид улам сайжруулан хэрэглэчиддээ найдвартай, шинэлэг үйлчилгээг хүргэхийн төлөө, ирэх онд болох 15 жилийн ойдоо бэлдэж улам илүү хичээн ажиллах болно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж