Ложистикийн салбарын онцлохоор &#34АПУ&#34 шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2013.12.30-нд нийтлэгдсэн

Ложистикийн салбарын онцлохоор &#34АПУ&#34 шалгарлаа

"Ложистикийн салбарын оны онцлох интерьпренер байгууллага"- аар "АПУ" ХК шалгарлаа

Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимаас дотоодын эдийн засаг, нийгмийн харилцаанд бодитой хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “ENTREPRENEUR” шагнал гардуулах ёслолын ажиллагаа, бизнес эрхлэгчдийн шинэ жилийн баярын цэнгүүнийг 17 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн "Entrepreneur-2013" шалгаруулалтын "ЛОЖИСТИКИЙН САЛБАРЫН ОНЫ ОНЦЛОХ ИНТЕРЬПРЕНЕР БАЙГУУЛЛАГА"- аар "АПУ" ХК хүртэж “ХҮРЭЛ МЕРКУРИ” цомыг хүртлээ. "АПУ" ХК-ийн хувьд 2013 онд үйлдвэрлэл борлуулалтын уялдаа холбоог сайжруулах, орчин үеийн техник, технологи, программ хангамжийг ложистик, борлуулалтын системд нэвтрүүлэх зорилготойгоор 96,000 метр куб талбай бүхий 12 давхар ган хийц бүхий Монголын хүнсний үйлдвэрийн салбарт хамгийн том ложистик байгууламжийг байгуулсан байна. АПУ ложистик төсел бол Монголын барилга угсралт, мэдээллийн технологи, ложистикийн салбарт хийгдэж бүтээгдсэн цоо шинэ төсөл байсан нь "ЛОЖИСТИКИЙН САЛБАРЫН ОНЫ ОНЦЛОХ ИНТЕРЬПРЕНЕР БАЙГУУЛЛАГА"– аар шалгарчээ.

АПУ компани үндэсний ууган компаниудын нэг бөгөөд татвар төлөлтийн хэмжээгээр жил бүр улсдаа тэргүүлэгчдийн эгнээнд багтдаг гэдгийг бид мэднэ. Мөн жилээс жилд татвар төлөлт, хөрөнгө оруулалт, хувьцаа эзэмшигчдэд өгч буй ногдол ашгийн хэмжээгээ өсгөж ирсэн нь компанийг амжилт өөд тасралтгүй өгсүүлж буй юм. Энэ бүхний зэрэгцээ компанийн ажилчид, хувьцаа эзэмшигчид зэрэг АПУ-тай холбоотой 10 мянга гаруй хүнд энэ бүх амжилт хамаарч байгааг ирэх 2014 онд 90 жилийн ойгоо тэмдэглэх гэж буй АПУ компанийн удирдлагууд бахархан ярьж байна.

АПУ ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг онцлох “Интерьпренер байгууллага”-аар шалгарсан тухайд сэтгэгдлээ илэрхийлэв.

-Бид хөрш орныхоо зах зээл рүү орох зорилгоор экспортоо нэмэгдүүлэх, импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнийг бүрэн гүйцэд орлуулах зорилго тавьж ажиллаж байгаа компаниудын нэг. Энэ утгаараа бидний үйл ажиллагааг үнэлж онцлох байгууллагаар тодруулж байна гэж ойлголоо. Бид Монголын анхны автомат ложистик төвийг 11 сарын хугацаанд барьж, энэ онд ашиглалтад орууллаа. Бид энэ төслийг хэрэгжүүлснээр агуулах гэх зүйлийн тухай урьдын ойлголт халаагаа өгч  дэлхийн жишигт дүйцүүлэн ажиллах эхний алхмыг хийлээ. Анхны хөрөнгө оруулалт хэдийгээр өндөр ч гэсэн үндэсний компаниуд технологийн тал дээр энэ мэт дэвшилтэт үйл ажиллагааг нэвтрүүлэх нь зүйтэй гэж хэлэх байна. Бид Монгол улсын шингэн хүнсний бүх төрөлд тэргүүлэгч байхын тулд сүү, сүүн бүтээгдэхүүний цоо шинэ үйлдвэрийг 2014 онд дэлхийн хамгийн шилдэг технологи, стандартаар эхлүүлж нийтдээ 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлдэг үндэсний манлай үйлдвэрийн байр сууриа улам бататгах болно.

“Компанийн түүх – Монголын түүх” хэмээх АПУ ХК-ийн бизнесийн түүхийн нэвтрүүлгийг доор холбоосоор та бүхэн үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж