"Шилдгийн шилдэг Гран при" шагналыг хүртлээ

Хуучирсан мэдээ: 2013.12.30-нд нийтлэгдсэн

"Шилдгийн шилдэг Гран при" шагналыг хүртлээ

"Шилдгийн шилдэг Гран при" шагналыг хүртлээ

Худалдаа аж үйлдвэрийн танхимаас жил бүр зохион байгуулдаг "Entrepreneur" шалгаруулалтад манай улсын нийт 70 гаруй мянган аж ахуйн нэгжийг төлөөлөн 350 гаруй аж ахуйн нэгж бизнесийн байгууллага оролцож, 2013 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэн шилдгээ шалгарууллаа.

Энэ жилийн "ШИЛДГИЙН ШИЛДЭГ ГРАН ПРИ" шагналыг "Шунхлай групп" ХХК хүртэж бизнесийн бурхан “АЛТАН МЕРКУРИ” цомыг хүртлээ. Шилдгийн шилдэг Шагналын эзэн “Шунхлай групп”-ийн хувьд 1993 онд авто засварын төвөөр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол 2013 онд 20 жилийн түүхтэй групп компани болон өргөжиж зөвхөн 2013 онд нийт 450 ажлын байрыг шинээр бий болгожээ. Түүнчлэн Шунхлай группын хэмжээнд нийт 180 орчим тэрбум төгрөгийн татварыг улсад төлснөөс гадна, байгаль орчин хүрээлэн буй орчинг хамгаалах чиглэлээр байгальд ээлтэй үйл ажиллагааг эрхэмлэн олон улсын ISO-9001-2008 болон ISO-14000 тогтолцоог амжилттай хэрэгжүүлсэн амжилттайгаар 2014 оныг угтаж байна.

"Шунхлай групп"-ийн 20 жилийн 2013 онд тохиож буй бөгөөд энэхүү ойн баяраа баяр наадам хийж тэмдэглэхээсээ илүү ажлын амжилт бүтээлээ бататгах, ажилчид, хамтран ажиллагсад, нийгэмдээ хандсан бодитой ажлууд хийж ажилласанаа тус группын удирдлагууд онцолж байлаа. “Шунхлай групп” нь үүсэн байгуулагдсанаасаа хойш өнөөг хүртэлх түүхийн эхний хагаст нь үйлчилгээ болон худалдааны салбарт төвлөрч байсан бол сүүлийн хагаст үйлдвэрлэл, дэд бүтэц, бүтээн байгуулалтын томоохон төслүүд рүү анхаарлаа хандуулж идэвхтэй ажиллаж байна. “Шунхлай групп”-ын хамт олон шингэн хүнсний үйлдвэрлэл, худалдаа, ложистик, уул уурхай, газрын тосны бүтээгдэхүүний худалдаа, тээвэр, санхүү, эрүүл мэнд, үл хөдлөх хөрөнгө, мэдээлэл, харилцаа холбооны технологи, хэвлэл мэдээлэл, дэд бүтцийн салбарт өөрсдийн хувь нэмрээ оруулан ажиллаж, эх орныхоо бүтээн байгуулалтанд түүчээлж байдаг юм.

Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: ИНТРЕПРЕНЕР БУЮУ ОВСГОО САМБААЧЛАЛЫН УР УХААНТАЙ БАЙВАЛ УЛС ОРОН ХӨГЖИНӨ

-Интрепренер гэдэг үг монгол хэлний үгсийн санд орж ирснээс хойш 17 жил өнгөрчээ. Энэ үгийн ач холбогдол цаг хугацаа өнгөрөх тусам улам нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл аливаа бизнесийг явуулахад Засгийн газар нь ч тэр, хувийн хэвшил, ард иргэд нь ч тэр интрепренер буюу овсгоо самбаачлалын ур ухаантай байвал улс орон хөгжинө. Тиймээс ажлын байр бий болгож, баялаг бүтээж байгаа энэ хүмүүс жил бүр уламжлал ёсоор хамт суун дундаасаа онцлохоо тодруулдаг. Энэ баярын ач холбогдол зөвхөн бизнесийн хүрээнийхэнд биш тэдний ард байгаа олон мянган ажиллагсдад хамаатай. Тийм ч учраас төр, засгийн төлөөлөгчид ирж хүндэтгэдэг, шагнал гардуулдаг юм.

"Шунхлай групп"-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч бөгөөд газрын тосны бизнес группын тэргүүн П.Батхишиг:

 

 ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ҮЙЛЧИЛГЭЭ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ШИНЭ СТАНДАРТ НЭВТРҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ХИЧЭЭЖ АЖИЛЛАЖ БАЙНА

-Манай группийн хувьд үйл ажиллагаагаа явуулаад 20 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Бид үндсэн таван бизнесийн чиглэлтэй. Хөрөнгө оруулалт, дэд бүтэц, шингэн хүнс, газрын тосны худалдаа, мотор, ложистик, харилцаа холбоо ба медиа гэсэн салбарууд юм. Энэ оны онцлох аж ахуйн нэгжээр шалгарсандаа баяртай байна. Группийн  3700 гаруй ажилчдын амжилтыг үнэлж байгаа шагнал гэж ойлгож байна. Энэ оны хувьд онцлон дурдахад группийн хэмжээнд 450 ажлын байр шинээр бий болгосон байна. Улсын төсөвт татвар хэлбэрээр 180 тэрбум төгрөг төвлөрүүллээ. Мөн группийн компаниуд нийтдээ 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Энэ шагнал өөрөө олон шалгууртай. Тэр шалгуур бүрийг бид энэ жил хангаж ажилласан байна. Цааш цаашдаа бид бүхэн Монгол Улсын экспортыг дэмжих үйлчилгээ бүтээгдэхүүний шинэ стандарт нэвтрүүлэхийн төлөө хичээж ажиллана.

"Шунхлай групп"-ийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч бөгөөд санхүү эрхэлсэн захирал Б.Батбаяртай ярилцлаа.

-Оны шилдгийн шилдэг байгууллагаар шалгарлаа. Та бүхэнд баяр хүргэе.

-Баярлалаа. Юүны түрүүнд группийнхээ үйл ажиллагааны тухай товч мэдээлэл өгөх нь зүйтэй байх. “Шунхлай групп” нь өөрөө үндсэн таван бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний хэмжээний хөрөнгө оруулалтын компани юм. Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг www.shunkhlaigroup.mn цахим хуудаснаас авч үзээрэй. Бидний сайн мэдэх АПУ ХК буюу шингэн хүнсний чиглэл,  үл хөдлөх хөрөнгө, хөрөнгө оруулалт, газрын тосны бүтээгдэхүүний импорт, түгээлтийн бизнес үргэлжилж байна. Мөн сүүлийн гурван жил машин, тоног төхөөрөмж нийлүүлэх, ложистикийн салбарт бид хүчээ сорьж байгаа. Түүнчлэн харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулж байна. Энэ удаагийн шагналын нэг онцлог нь юу вэ гэхээр урьд өмнө нь тодорхой нэг салбарт амжилт үзүүлсэн компаниуд түлхүү шагнал авч байсан бол энэ удаад олон төрлийн бизнест хөрөнгө оруулалтыг амжилттай хийгээд түүнийгээ амжилттай авч яваа баг буюу групп компанийг онцолж байх шиг байна. Ер нь бол биднээс гадна томоохон групп компаниуд олон бий. Урьд нь аж ахуйн нэгжүүд гэж ярьдаг байсан бол одоо томоохон хөрөнгө оруулагч, ажлын байраар хангагч, боловсон хүчин бэлтгэх томоохон баазууд бий болжээ.

-Компаниудын энэ төлөвшил нь манай улсын эдийн засаг төрөлжиж буйг харуулж байгаа гэж ойлгож болох уу?

-Яагаад ийм групп компаниуд бий болдог вэ гэхээр эдийн засгийн нэг салбарт хязгаарлагдмал эх үүсвэрийг ганцхан чиглэлээр явуулах боломж байдаггүй. Хэдийгээр нэг чиглэл нь хэчнээн амжилттай байсан ч орон зайн хувьд хэтдээ боломжгүй. Тиймээс зайлшгүй өөр чиглэлээр үйл ажиллагаа явуулах арга зам эрэлхийлэх хэрэгтэй болдог.

-Ирэх онд групп хэрхэн ажиллах вэ?

-Дээр дурдсан таван чиглэл бол группийн хувьд тэргүүлэх үндсэн чиглэлүүд. Тэгэхээр эдгээр чиглэлүүдээр бид өөрсдийн байр сууриа бэхжүүлэх, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх бодолтой байна. Тухайлбал, манай үүрэн холбооны Скайтел компани улс орны хэмжээнд гурав дахь үеийн сүлжээг сум, суурийн газрын түвшинд хийж байна. Одоогоор бүх сум, суурин газрыг хамарсан гуравдугаар үеийн ийм технологи бүхий сүлжээ манайд хараахан байхгүй. Тиймээс нэлээд хэмжээний хөрөнгө оруулалт хийж байна. Мөн манай хүнсний манлай үйлдвэрлэгч АПУ ХК-ийн хувьд гэхэд сүүний томоохон үйлдвэрлэлийг эхлүүлнэ. Ирэх оны хоёрдугаар хагасаас ажиллаад, үйл ажиллагааны хувьд жигдрэх юм. Ерөнхийдөө бизнесээ явуулж буй бүх л салбартаа шинэлэг, идэвхтэй үйл ажиллагаа явуулна гэмээр байна.

Та бүхэн “Оргил өөд тэмүүлсэн 20 жил” хэмээх Шунхлай Группын түүхийг өгүүлсэн баримтат киног доорх холбоосоор үзнэ үү.

Т.БЭХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж