Бөхчүүдийг зоосон мөнгөөр шагнана

Хуучирсан мэдээ: 2013.12.29-нд нийтлэгдсэн

Бөхчүүдийг зоосон мөнгөөр шагнана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар бүтээсэн зоосон мөнгө бөхчүүдийн шагналыг дагалдана

Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан Монголбанкнаас дурсгалын зоосон мөнгө гаргажээ. Уг мөнгөн зоосыг цөөн тоогоор Англи улсад үйлдвэрлүүлсэн аж.

Зоосон мөнгөний нүүрэн талд англи, монголоор  “Монгол, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн ой, 1911-2011 он” хэмээн бичсэн бол монгол бичгээр “Монгол, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн ой.Олуулаа болцгооё. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “ гэж бичжээ.

Ийнхүү Монголын шинэ түүхэнд тохиосон гарамгай үйл явдалд зориулсан дурсгалын зоосон мөнгөтэй боллоо. Зоосон мөнгөний дээжийг монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 102 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх шигшмэл 128 бөхийн барилдаанд оролцсон хүчит бөхчүүдийн шагналыг дагалдуулах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж