П.Бүрэнтөгс арслан өвдөг шороодлоо

Хуучирсан мэдээ: 2013.12.29-нд нийтлэгдсэн

П.Бүрэнтөгс арслан өвдөг шороодлоо

Тусгаар тогтнолоо
сэргээн мандуулсны 102 жилийн ойд зориулан зохион байгуулж буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн
цомын төлөөх барилдааны хоёрын даваа үргэлжилж байна. Улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, арслан Х.Мөнхбаатар, П.Бүрэнтөгс, гарьд Б.Гончигдамба, улсын заан Ч.Санжаадамба, Б.Батмөнх, харцага Л.Пүрэвжав, Т.Өсөх-Ирээдүй, Ө.Бат-Орших, Ц.Содномдорж, Ө.Даваабаатар нарын бөхчүүд хоёрын давааг тэргүүлэн барилдаж байна.

Барилдааны нэгийн даваанд өнөөдрийн барилдаанд дээгүүр барилдах магадлал хүлээж байсан улсын заан Д.Баасандорж, М.Өсөхбаяр нарын бөхчүүд өвдөг шороодсон бол хоёрын давааны эхэнд улсын арслан П.Бүрэнтөгс аймгийн харцага Б.Бат-Өлзийд унаснаар өнөөдрийг барилдааныг орхилоо.

Дашрамд сонуулахад, өнөөдрийн барилдаанд МҮБХ-ноос саяхан гаргасан чансааг тэргүүлэгч улс, аймгийн алдар цолтой 128 зодоглож байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж