Хятадтай дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохионо

Хуучирсан мэдээ: 2013.12.29-нд нийтлэгдсэн

Хятадтай дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохионо

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан Засгийн газрын хуралдаанаас өчигдөр 2014 оныг "Монгол, Хятадын соёл, урлаг, хүмүүнлэгийн солилцооны жил" болгон тэмдэглэхээр шийдвэрлэлээ. Жилийн ажил зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг Шадар сайд Д.Тэрбишдагва ахална.

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр орны дипломат харилцааны 65 жилийн ойг өргөн агуулгатай тэмдэглэхээр ярилцсан юм. Жилийн арга хэмжээний хүрээнд талууд  харилцан соёлын өдрүүд, өсвөр залуу үеийнхний спортын нөхөрсөг тэмцээн зохион байгуулж, үе үеийн элчин сайдуудын дурсамжийн цуврал нэвтрүүлэг хийнэ. Мөн Монголын хөрөнгө оруулалтын уулзалтыг Бээжин хот, Ляонин мужид хийж, монголч эрдэмтдийн дугуй ширээний уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж