
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр орны дипломат харилцааны 65 жилийн ойг өргөн агуулгатай тэмдэглэхээр ярилцсан юм. Жилийн арга хэмжээний хүрээнд талууд харилцан соёлын өдрүүд, өсвөр залуу үеийнхний спортын нөхөрсөг тэмцээн зохион байгуулж, үе үеийн элчин сайдуудын дурсамжийн цуврал нэвтрүүлэг хийнэ. Мөн Монголын хөрөнгө оруулалтын уулзалтыг Бээжин хот, Ляонин мужид хийж, монголч эрдэмтдийн дугуй ширээний уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байна.