Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 102 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр төрийн түшээд Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөө гэрийн тулганы галыг бадраах ёслол үйлдэв. Уг ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 102 жилийн ой өнөөдөр тохиож байгаа бөгөөд энэ хүрээнд төрийн гурван өндөрлөг төрийн Тамганы хөшөөнд цэцэг өргөж, Монголы бөхийн өргөөнд хүчит бөхийн барилдаан болж буй юм.
Эх сурвалж: www.president.mn