“Барилга-Орон сууц 2010” үзэсгэлэн болно

Хуучирсан мэдээ: 2010.06.17-нд нийтлэгдсэн

“Барилга-Орон сууц 2010” үзэсгэлэн болно

Намрын уламжлалт “Барилга-Орон сууц 2010” үзэсгэлэнг есдүгээр сарын 3-6-ны хооронд  Мишээл Экспо төвд болох аж. Үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар “Барилга.МН” Барилгын зөвлөгөө мэдээллийн төв, хамтран зохион байгуулагчаар Зам тээвэр барилга хот байгуулалтын яам оролцож байгаа гэнэ. Үзэсгэлэнгийн үеэр хэрэглэгч, олон нийтэд зориулж салбарын төрийн болон ТББ-ын нээлттэй хаалганы өдөр, шинэ, шилдэг техник технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээ, орон сууц, үл хөдлөх хөрөнгийн сурталчилгаа, үзүүлэх сургалт явуулах аж. Түүнчлэн  барилгын гадаад, дотоодын пүүс, компаниудын хооронд бизнесийн гэрээ хэлцэл байгуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох нөхцөл бололцоог бүрдүүлэнэ гэдгийг зохион байгуулагчид нь үзэж байна.

 Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж