Тайландад үл танигдах этгээд жагсагчдыг буудав

Хуучирсан мэдээ: 2013.12.29-нд нийтлэгдсэн

Тайландад үл танигдах этгээд жагсагчдыг буудав

Фото: AFP

Бангкок хотноо Засгийн газрын эсрэг жагсаал хийгдэх үеэр үл танигдах хүн жагсагчдыг буудсны улмаас нэг хүн амь үрэгдлээ. Өөр хэд хэдэн хүн шархаджээ. Энэ тухай хотын шуурхай албаны мэдээнээс ишлэн AFP дамжуулав.

Хэрэг явдал шөнийн 3:30-д Засгийн газрын ордны ойролцоо гарчээ. “Тайландын шинэчлэлийн төлөөх оюутны ардын сүлжээ” гэдэг байгууллага уг ажиллагааг явуулж байжээ.

Тайландад Засгийн газрыг огцруулах шаардлагатай эсэргүүцэл  арваннэгдүгээр сараас хойш явагдаж байна. Йинглак Чиннаватын Засгийн газар  өөршөөлийн хуулийг батлуулж, түүнд нь ерөнхий сайд асан Таксин Чиннават хамрагдах болсноос эсэргүүцэл өрнөж эхэлсэн байв. Эсэргүүцэл тайван замаар хийгдэж байгаад цагдаагийнхан жагсчдын эсрэг усан буу, нулимас асгаруулах хий хэрэглэсний улмаас жагсагчид Засгийн газрыг огцрохыг шаардаж байна.  Тэр үеэр таван жагсагч алагдаж 50 гаруй хүмүүс шархадсан юм. Арванхоёрдугаар сарын 9-нд Йинглак Чинават буун өгч парламентыг шараах шийдвэр гаргалаа. Ээлжит бус сонгууль ирэх хоёрдугаар сард явагдах бөгөөд харин сөрөг хүчин түүнд оролцохгүй гэжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМAP

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж