2013 оны хамгийн дуулиантай салалтууд

Хуучирсан мэдээ: 2013.12.29-нд нийтлэгдсэн

2013 оны хамгийн дуулиантай салалтууд

Өнгөрч буй он олон хүнд Оросын ерөнхийлөгч Владимир Путин гэр бүлээсээ салсан хэргээр дурсагдан үлдэнэ. Үүнтэй холбоотойгоор өөр ямар алдартай хосууд салсныг танилцуулья.

Фото: Алексей Никольский/ИТАР-ТАСС
2013 оны зургадугаар сарын 6-нд Владимир Путин ба Людмила Путина хоёр тэдний тохиолцооны дагуу гэрлэлт нь төгслөө гэж зарлав. Хожим Путин тайлбарлахдаа тэд сүмд сүй тавиагүй учир тэдний салалтад шашины талаас асуудалгүй гэлээ. Тэдний гэрлэлт 30 жил үргэлжилсэн ба тэр хоёр Мария, Екатерина гэсэн хоёр насанд хүрсэн охидтой.

Фото: Дмитрий Коробейников/РИА «Новости»
Арванхоёрдугаар сарын 25-нд Оросын хамгийн баян хүмүүсийн нэг «Интерросын » эзэн,   «Норильскийн никель» компанийн ерөнхий захирал Владимир Потанин Наталья Потанинагаас  салах өрөгдлөө шүүхэд өгчээ.

Фото: Franco Origlia/Getty Images
Францын жүжигчид Моника Белуччи ба Венсан Кассел салж буйгаа наймдугаар сард зарлав. Тэдний гэрлэлт албан ёсоор 14 жил үргэлжилсэн юм. Тэд хамтдаа нийт 20 жил амьдарч хоёр охинтой болжээ.
 
Фото: Frazer Harrison/Getty Images for Relativity Media
Майкл Дуглас, Кэтрин-Зета Жонсоос салахаар шийдсэн байв. Тэд нэгэн өдөр 25 жилийн зөрөөтэйгээр төрсөн ба жүжигчин эхнэрийнхээ муухай ариншинг тэвчихгүй нь гэж хэлсэн байв. Дуглас хоолойн хорт хавдраар өвчлөн эмчлүүлсэн нь түүний эхнэрийн санаа сэтгэлийг  тогтворгүй болгожээ. Тэд гэрлэж байх хугацаандаа хоёр хүүхэдтэй болжээ.
 
Фото: Елена Пахомова/РИА «Новости»
Андрей Аршавин  10 жил хамтран амьдарсан Юлия Барановагаас салав. Тэд гурван хүүхэдтэй.

Фото: Tiziana Fabi/AFP/Getty Images
Америкийн жүжигчин Ричард Гир өөрийн эхнэр, жүжигчин, загвар өмсөгч Кэри Лоуэллаас 11 жил хамтран амьдарсны эцэст салав. Тэд хэтэрхий өөр өөр амьдралтай гэлээ. Хосууд нэг хүүтэй.

Фото: Frederick M. Brown/Getty Images
Жүжигчин ба найруулагч Клинт Иствуд 17 жил хамт амьдарсан сэтгүүлч эхнэр Диана Руизээс салав. Түүнээс 35 насаар дүү Диана энэ шийдвэрийн дараа сэтгэлийн дарамтаа эмчлүүлжээ. Тэдэнд нэг хүүхэд байгаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж